2020-04-30 10:561min00

Тусгай үүргийн онгоц 224 зорчигчоо суулгаад Улаанбаатар рүү хөөрчээ

ongots

Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-301 тусгай үүргийн онгоц 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Улсын онцгой комиссын шийдвэрээр Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын 2 байцаагч тандалт хийхээр нислэгийн багт яваа аж.

ОМ-301 нислэгийн нийт 224 зорчигч, нислэгийн багийн бүрэлдэхүүний биеийн халууныг термо-камераар хэмжиж эрүүл мэндийн хуудас бөглүүлж авч тандалт хийж ажиллалаа. Тандалтын явцад халуунтай /+37 хэмээс дээш/ болон өвчний шинж тэмдэгтэй зорчигч илрээгүй.

Эх сурвалж: Буянт-Ухаа Хилийн Мэргэжлийн Хяналт