2020-04-28 16:201min00

Монгол Улс энэ сарын эхний 15 хоногт 148 сая ам.долларын экспорт хийжээ

578c33ed4563bf9b12e9f737c269a

Энэ  сарын 15-ны өдрийн байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 31 хувиар буурч, худалдааны тэнцэл 176 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспорт 920 сая ам.доллар буюу 44 хувиар,  импорт 217 сая ам.доллар буюу 14 хувиар тус тус буурсан байна.

Энэ сарын эхний 15 хоногт 148.5 сая ам.долларын экспорт, 198.7 сая ам.долларын импорт хийжээ. Энэ нь өмнөх сарын сүүлийн 15 хоногтой харьцуулахад экспортын хэмжээ 8.4 хувиар өссөн, импортын хэмжээ 18.2 хувиар буурсан үзүүлэлт юм.

Экспортын голлох зарим нэр төрлийн бүтээгдэхүүний хувьд өмнөх оны мөн үеэс дараах байдлаар буурсан байна.

– Чулуун нүүрс 5,855 мянган тонн буюу 62.4 хувь

– Зэсийн баяжмал 61 мянган тонн буюу 14.6 хувь

– Түүхий нефть 1,498 мянган баррелиар буурчээ.