Эрүүл мэндийн яамнаас “Covid-19” өвчний талаар цаг үеийн мэдээллийг өгч байна. Энэ үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа хэлэхдээ
“Испани, Франц, Италид шинэ халдвар болон нас баралтын тоо бага зэрэг буурч байна.
Өчигдрөөс эхлэн Италид хөл хорионы дэглэмийг бага зэрэг сулруулж, 14-өөс доош насны хүүхэд өглөө, оройн 9 цагийн хооронд өдөрт нэг удаа гэрээс гарахыг зөвшөөрлөө. Ингээд бусад хүүхэдтэй тоглоомоо солилцохгүй, 2 метрээс ойртохгүй байхыг сануулав. Францад сургуулийн үйл ажиллагааг 9-р сар хүртэл нээхгүй гэлээ. Герман улсад халдвар авсан хүний тоо 154 мянгад хүрлээ. Нас баралт 5000 давлаа. Тус улсад 3-р сарын 23-наас эхлэн гэр бүлийн биш 2-оос дээш хүн уулзахыг хориглосон нь тодорхой хэмжээнд үр дүнд хүрсэн гэж үзэж байна. 4-р сарын 27-ноос эхлэн Берлинээс бусад хотод нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ амны хаалттай явахыг анхаарууллаа. Япон улсад 13241 хүн халдвар авч, 360 хүн нас барлаа”
гэлээ.
М.Баяр