Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1521 онд Португалийн домогт аялагч Фердинанд Магеллан одоогийн Филиппиний нутагт хүрсэн ч нутгийн уугуул иргэдэд алуулжээ.
- 1539 онд Испанийн аялагч Николаус Федерманн, Себастиан де Белалказар нар Шинэ Гранада (одоогийн Колумби)-д Богота хотыг дахин байгуулжээ.
- 1865 онд АНУ-ын Нью-Йорк хотын сенат Корнеллийн их сургуулийг байгуулах шийд гаргав.
- 1906 онд ОХУ-ын хууль тогтоох дээд байгууллага “Төрийн Дума” анхны хуралдаанаа хийжээ.
- 1960 онд Того улс НҮБ-ын дэмжлэгтэйгээр Францаас тусгаар тогтножээ.
- 1961 онд Африкийн Сьерра-Леон улс Их Британиас тусгаар тогтнож, Милтон Маргай анхны ерөнхий сайдаар томилогдов.
- 1967 онд Канадын Монтриал хотод дэлхийн үзэсгэлэн, яармаг нээлтээ хийв. Дэлхий даяар нээлтийн ажиллагааг шууд дамжуулж, дараа өдрөөс олон нийтэд нээлттэй болжээ.
- 1978 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Ричард Никсоны туслах Жон Д.Эрлихман Аризона мужийн шоронд 18 сар хоригдсоны эцэст суллагджээ. Түүнийг Уотергейтын хэрэгт буруутган шоронд хорисон юм.
- 1981 онд Xerox PARC компани компьютерийн маусыг үйлдвэрээс гаргажээ.
- 1989 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Тиананьмений талбайд оюутнууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав.
- 1993 онд 1994 онд болох хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцох эрхийн төлөөх тоглолтод оролцохоор нисч явсан Замби улсын хөлбөмбөгийн шигшээ багийн онгоц осолдож, хөлгийн багийн бүх хүн амиа алдав. Уг осол Габоны Либревиль хотод болсон билээ.
Updown.mn