Тэнгэр хөх, өвс ногоон харин нар шар өнгөтэй. Гэхдээ нар яагаад заавал шар өнгөтэй байдаг юм бол? Яагаад бусад оддын адил цагаан эсвэл цэнхэр өнгөтэй байдаггүй юм бол? Нар шар өнгөтэй харагдахад нөлөөлдөг хоёр хүчин зүйл байдаг байна.
Энэ нь нэгдүгээрт дулааны эрчим хүчнээс хоёрдугаарт бидний нарыг харж буй зайнаас шалтгаалдаг.
Нарны ялгаруулдаг гэрэл болон дулааны талаар та нар бодож байсан уу? Нарнаас маш их дулаан эрчим хүч ялгардаг учраас л маш хурцаар гялалздаг юм. Нарны шар өнгө нь ч мөн үүнээс шалтгаалдаг. Нарны дулаан эрчим хүчийг их олон өнгөөр ялгаруулдаг ч тэдний дийлэнх нь шар өнгөтэй байдаг. Хэрвээ нар одоо байгаагаасаа илүү халуун эсвэл арай хүйтэн хэмтэй байсан бол сансар огторгуй дахь бусад улаан, хөх өнгөтэй одод шиг харагдах байсан. Бид нарыг дэлхийгээс харж байгаа тул шар өнгөтэй харагддаг байна. Учир нь манай дэлхийн агаар мандал гэрлийг өөр өөр зүгт цацаж орхидог. Ингэснээр нарнаас ирж буй хөх өнгийн гэрлийн эрчим хүч нь сарнин жүржийн улбар шар өнгөтэй болон хувирдаг байна.
М.Баяр