УИХ-ын өнөөдрийн чуулганаар Төрийн Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар хэлэлцэж байна.
Ж.Бат-Эрдэнэ: Төрийн санхүү, мөнгөний асуудлыг захиран зарцуулах, түүний гүйцэтгэлд хяналт тавих асуудлыг Төрийн Аудит ард түмний өмнөөс хийх ёстой. Төрд хулгай нүүрлэж байна гэж их ярьдаг. Энэ нь Төрийн Аудитын байгууллага чанаргүй байгаа асуудал. Хэрэв төрийн өмчийг шамшигдууллаа гэхэд ямар хариуцлага тусгасан бэ. Буруу шалгасан бол мөн ямар хариуцлага тооцох вэ. Зөрчлийн тухай хуульд заасан зохицуулалт байна уу. Хариуцлага талаас нь ямар зүйл заалт оруулсан бэ?
Г.Тэмүүлэн: Төрийн Аудитын байгууллагын хийж байгаа ажил үйлчилгээний чанар, хариуцлагыг дээшлүүлэхэд энэ эрх зүйн орчинд өөрчлөлт орж байгаа гэж хэлж болно. Эрх зүйн орчныг нь нэмэгдүүлснээр хараат бусаар ажиллах нөхцөл нь бүрдэнэ гэж харж байна. Аливаа төрийн захиргааны байгууллага, этгээдээс нөлөөлөх нөлөөллийг бууруулж өгсөн. Гэмт хэргийн шинжтэй тодорхой зөрчлийг үүсгэсэн бол төрийн албан тушаалтны төрд учруулсан хохирлыг төлүүлэх талаар хуульд зааж өгсөн. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тохиолдолд Ерөнхий Аудитор Прокурорын байгууллагад шилжүүлдэг. Улмаар Прокуророос тухайн хэргийн хэрхэн шийдвэрлэсэн талаар буцаад мэдээлдэг. Бид зөвхөн хууль зүйн баталгаа гэхээс илүү эдийн засаг, нийгмийн баталгааг хангах бүлэг заалт оруулж өгсөн.
1 comment
ter baiguullagiig hen shalgah estoi ve ???? tor, ih hural shagadag um shyydee gadnii orond bol !!!