Эрдоган эрх баригч намын даргаар сонгогджээ

2017-05-23 14:321min0
erdagon

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган дахин Шударга ёс ба хөгжлийн намын тэргүүнээр сонгогдлоо. Энэ шийдвэрийг эрх баригч намын их хурал тавдугаар сарын 21-нд гаргажээ гэж Hürriyet Daily News сонин мэдээлэв. Төрийн тэргүүнийг дахин намын дарга болгох их хуралд 1414 хүн саналаа өгчээ.

Ингэснээр намын даргын тушаалыг Ерөнхий сайд Бинали Йылдырымаас авч буй Ерөнхийлөгч Эрдоган дахин гурван жил намаа толгойлохоор боллоо. Үндсэн хуульд оруулсан засвараар  төрийн тэргүүн намын дарга байж болохыг заасан байгаа. Режеп Тайип Эрдоган Шударга ёс ба хөгжлийн намыг байгуулалцсан ба 2014 онд Төрийн тэргүүнээр сонгогдон уг тушаалыг өгсөн байна.

М.ЭРДЭС

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй