2020 Он гарсаар Дорнод аймгийн хэмжээнд 300 орчим жолооч архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хуулийн хариуцлага хүлээжээ.
Харин эрхийн үнэмлэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцсон 160 зөрчлийг Замын цагдаагийн тасгаас илрүүлсэн гэж мэдээллээ. Тус тасгаас аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд “Согтуу жолоочтой хамтдаа тэмцье-2020” аяныг өрнүүлж байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол “Зөрчлийн тухай хууль”-д заасны дагуу 400 мянган төгрөгөөр торгож, жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шийтгэл оногдуулдаг. Тухайн зөрчлийг давтан үйлдсэн тохиолдолд шүүхээр оруулж, долоогоос гуч хоногийн хугацаанд баривчлах шийтгэл оногдуулдаг юм. Онцгой нөхцөл байдлын үед хэв журам зөрчиж, согтуугаар жолооны ард суухгүй байхыг Замын цагдаагийн тасгаас анхааруулж байна.