Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.04.15/

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Дөрөвдүгээр сарын 14-нд Улаанбаатар-Сонгдо эмнэлэгт сэжигтэй хоёр иргэнд хийсэн шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусгүй гарлаа. Бид вирусийг генийн дарааллаар тогтоож нарийвчлан гаргаж ирдэг PCR шинжилгээ дахин хийхэд вирус илрээгүй.

Гэвч энэ удаа хурдавчилсан оношлуурыг ашиглаж, нарийвчлан сайн шалгаагүй байхад олон нийтэд зарлалаа. Хурдавчилсан оношлуур шинжилгээний эцсийн хариу болохгүйг бүгд анхаарах хэрэгтэй.

ХӨСҮТ-д 30 хүнд, Дундговиос ирсэн 5 хүнээс уг вирус илрээгүй. Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн бие тогтвортой сайн байна. 245 хүн ХӨСҮТ-д хяналтад байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн