Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.04.10/
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 212 оронд Ковид19-ийн халдвар бүртгэгдлээ. Халдварын эрчимтэй тархалт 4 болон 5 дугаар сард үргэлжлэнэ гэж эрдэмтэд хэлж байна.
Улсын III төв эмнэлэгт хийсэн судалгаагаар зөвхөн судасны бөглөрлийг оношлуулахаар ирсэн нэг хүнийг дагаж 8-10 хүн ирж байна гэсэн дүн гарсан. Эмнэлэгт олноор ирэх нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймээс эмнэлэг болон олон нийтийн газруудаар цөөхүүлээ явахыг анхааруулж байна.
Япон Улсад халдвар авсан хүний тоо нэмэгдсээр байгаа бөгөөд нэг өвчтэй хүнийг дагаж, гэр бүлээс нь дунджаар гурван хүн эмнэлэгт хамт ирж, халдвар авч байна гэсэн судалгаа гасан байна. Тиймээс аль болох эмнэлэгт ирэхгүй байхыг иргэддээ уриалсаар байна. Манай улсын хэмжээнд 1410 хүн ажиглалтад байна. өчигдөр 167 хүн ажиглалтаас гарлаа.