Энэтхэгийн Жаландхарагийн иргэд энэ сарын эхнийг нэг өглөө орноосоо сэрээд л амьдралдаа анх удаа тун гайхалтай зураглалыг олж харжээ. Тэдний өмнө цаст Хималайн өндөр уулс үзэсгэлэнт төрхөө гайхуулан харагдах нь тэр.
Учир нь коронавирусийн дэгдэлтээс болоод 11 өдрийн турш үргэлжилсэн хөл хорионы үеэр агаар цэвэршиж, Жаландхарагийн иргэд Хималайн уулсыг харах боломж бүрдсэн байна. Улсаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоосон нь байгаль орчинд ийнхүү эергээр нөлөөлжээ.
Мэдээж нутгийн иргэд цаст Хималайн уулсыг хараад гайхан баярласан байж таарна. Гэтэл энэ уулс Жаландхарагийн хэдэн зуун километрийн цаана оршдог гэнэ. Үүнээс өмнө хүмүүс хоёр нүдний сайн дурантай байж л уулсыг хардаг байсан юм.
Эх сурвалж: pikabu.ru
Орчуулсан Э.МАРТ