2020-04-09 09:201min00

Коронавирусээс сэргийлж “Гэрлээ асаа” аянд нэгдэхийг уриаллаа

kogda_vklyuchat_(viklyuchat)_dnevnie_hodovie_ogni_(bligniy_svet_far)_za_gorodom_5d9744cbbb4be

Тээврийн цагдаагийн албанаас COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор өдрийн цагаар автомашиныхаа ойрын гэрлийг асааж “Гэрлээ асаа” аянд нэгдэхийг уриаллаа.

Монгол Улсад шинэ коронавирусээр өвчилсөн 16 хүн байгаагийн 14 нь хилийн чанадаас эх оронд нь тусгай нислэгээр авчирсан иргэд юм. Харин нэг нь манай улсад өнгөрсөн сарын 2-нд ирсэн франц иргэн, нөгөө нь Алтанбулаг боомтоор өчигдөр эх орондоо ирсэн монгол иргэн аж. Дээрх иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчилж байгаа бөгөөд тусгай нислэгээр ирсэн хоёр иргэн эдгэрээд байна.