Ховд аймгийн Зэрэг суманд 24 айлын орон сууцны таван давхар барилгын дээврээс үсрэх гэж байсан эрэгтэйг аймгийн онцгой байдлын албан хаагчид эсэн мэнд буулгажээ.
Энэ тухай дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, тус байрны оршин суугч иргэн 24 настай, эрэгтэй М-ийг барилгын дээвэр дээрээс буулгасан байна. Тухайн иргэн нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байжээ. М-ийг Зэрэг сум дахь Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн байна.