УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарт Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж хамаарал бүхий этгээддээ давуу байдал үүсгэсэн байж болзошгүй хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн. Харин УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд нарын хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж буй бөгөөд прокурорын хяналтад ирээгүй гэв.