2020-04-02 15:531min00

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж маргааш тусгай үүргийн онгоцоор ирнэ

db473937b73cf8d0265d82e926cbdb13

Монгол Улс иргэдээ Япон улсаас татан авах тусгай үүргийн нислэг өнөөдөр ниссэн. Уг маргааш буюу дөрөвдүгээр сарын 3-ны өглөө Нарита-Улаанбаатарын чиглэлд нисэх юм.

Энэ нислэгээр нийт 255 манай иргэн ирж буй бөгөөд дээрх иргэдийн дунд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж багтжээ.

Дээрх агаарын хөлөг төлөвлөгөө ёсоор маргааш өдрийн 13:05 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардах бөгөөд нислэгийн үеэр иргэдээс асуумж асууж, тандалт судалгаа явуулах юм. Улмаар Токиогоос ирсэн иргэдийг онцгой комиссын шийдвэрийн дагуу 21 хоног тусгаарлаж, эрүүл мэндийн шинжилгээнд хамруулах юм.