ХХ зуун бол өөрчлөлт, шинжлэх ухаан, техникийн үсрэлт, хөгжлийн үе байсан. Олон хүн ямар ч асуудал, зовлонгүй гэгээн ирээдүй, олон шинэ зүйл бүтээхийг мөрөөдөж байлаа. Тэгвэл бидний өвөг дээдэс XXI зууны хэрхэн төсөөлж байсан бол, бид тэдний төсөөллөөр амьдарч чадаж байгаа болов уу?
Роботууд, видео холбоо, усан доорх амьдрал
1899 онд Францын уран зураачид алс холын 2000 онд зориулсан цуврал зураг зурцгаасан юм. Эдгээр зураг удалгүй Франц даяар алдаршсан.
Хөдөлгөөнт далавч бол хөдөлгөөний хамгийн чухал хэрэгсэл
Францын зураачид ирээдүйн тухай төсөөлөлдөө роботууд бий болж, бүхий л хүнд хүчир ажлыг хийж эхэлнэ гэжээ. Мөн хүмүүс бие биетэйгээ хэдэн мянган километрийн зайнаас харилцдаг бол аудио болон видео мэдээллийг ирээдүйн төхөөрөмжөөрөө солилцоно гэжээ.
Зураачид мөн хүмүүсийг усан доорх ертөнц, агаарын орон зайг эзэлнэ гэж зөгнөжээ. Жижиг онгоцнууд хөдөлгөөний гол хэрэгсэл болно ч гэж байв.
Тэгвэл Францын уран зураачид өнөөгийн энэ ертөнцийг хараад баярлах байсан болов уу? Бид одоохондоо нисдэг машинтай болж хараахан чадаагүй ч үнэхээр агаар, усыг эзэлжээ. Гэрт робот тоос сорогч бий болж, гал тогооны элдэв техникийн хэрэгслийн үр дүнд ахуйн амьдрал илт хөнгөрчээ.
Гэрийн роботууд
Харин хөдөлгөөнт далавч, өндгийг тахиа болгодог автомат, далайн морийг гаршуулах зэрэг нь биелэгдээгүй таамаглал болон үлджээ. Түүнчлэн сургуульд аудио хичээлд чихэвч ашиглахгүй гэдэг нь биелэгдээгүй байна.
Дирижабль онгоц, дээвэр доорх хот, цаг агаарын хяналт
Германы Хильдебрандс компанийн уран зураачид илүү сонирхолтой ирээдүйг зөгнөжээ. Тэд уран зөгнөлөө гаргахаас өмнө Германы тухайн үедээ нэртэй эрдэмтэдтэй ирээдүйн талаар ярилцжээ.
Цаг агаарыг хянах цамхаг
ХХI зуунд бид цаг уурыг удирдаж, цаг агаарыг өөрчилж сурсан байх ёстой байлаа. Жишээ нь борооноос хамгаалах нэг арга нь хотын дээгүүр дээвэр бүтээх явдал байв.
Дирижабль онгоцоор дэлхий даяар аялах боломжтой болно. Энэ онгоцны хурд нь хүн төсөөлөхийн аргагүй буюу 500 км/цаг.
Дирижаблийн оронд онгоц гол хэрэглээ болсон юм. Харин бид цаг агаарыг хянаж сураагүй хэвээр байна.
Сонирхолтой нь эдгээр зураачдын бараг бүхий л таамаглал биелсэн байгаа биз. Гэвч дайн байлдаан одоо ч арилаагүй хэвээр байна.
Эх сурвалж: zen.yandex.ru
Орчуулсан Э.МАРТ