Засгийн газар шинэ үндсэн хууль мөрдөгдөж эхлэхээр огцроно гэх шуум улстөрийн хүрээнд нэлээн идэвхтэй яригдаж буй. Тэгвэл энэхүү асуудалд Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга Д.Ганзориг нүүр номоороо дамжуулан дараах тайлбарыг хийжээ.
Тэрбээр “Шинэ үндсэн хууль 5-р сарын 25-наас хүчин төгөлдөр болоход Засгийн газар огцорно гээд байгаад товч хариулт өгье.
Үндсэн хуулийн хамтаар шилжих журмын тухай хуулийг баталсан. Энэ хуулиар дагалдах хуулиудыг хаврын чуулганаар баталтал Үндсэн хуулийг дагаж мөрдөнө.
Хаврын чуулганаар Засгийн газрын тухай хуулийг хэлэлцэж батлах тул Засгийн газар огцрохгүй гэж хэлж болно.
Өөрөөр хэлбэр Үндсэн хууль хүчин төгөлдөр болох, үндсэн хуулийг дагаж мөрдөх гэдэг нь тусдаа ойлголтууд юм” гэжээ.