Говь-Алтай аймгийн Шарга суманд ингэ ихэрлэжээ

2020-03-26 10:31
db4d21_89925054_542828796327456_4162750189536280576_n_h450

Говь-Алтай аймгийн Шарга сумын малчин Ч.Түмэннастын хүрэн ингэнээс хоёр ихэр (эр, охин) ботго төржээ. Ингэ ихэрлэх нь маш ховор тохиолдол бөгөөд энэ ховор тохиолдлыг монголчууд мал сүрэг, тэр тусмаа тэмээн сүрэг өсөж үржинэ хэмээн ихэд бэлэгшээдэг билээ.

Малчин Ч.Түмэннаст нь 2006 оноос хойш тасралтгүй мал маллаж 2015 онд сумын аварга малчин болсон төдийгүй Баянгол багийнхаа Баруун бор үзүүр гэдэг газар хаваржиж байгаа аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй