Шуурхай мэдээ эхлэлтэй Ковид-19 халдвар авсан хоёр монгол эмэгтэй эдгэрсэн тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаж эхэлсэн. Тэгвэл энэхүү мэдээлэл нь ташаа мэдээлэл болохыг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ.

Коронавирусын халдвартай 10 хүний заримынх нь биеийн байдал дээрдэж буй талаар ХӨСҮТ мэдээлж байгаа. Гэтэл эмч, мэргэжилтнүүд үгээ хэлээгүй байхад эдгэрээд эмнэлгээс гарч буй мэт ташаа мэдээлэл сошиал орчинд түгэж байна. Эхний өвчтөн эмнэлгээс гарахад наад зах нь 10 хоног шаардагдах тухай ХӨСҮТ мэдээлсэн. Тиймээс эмч, мэргэжилтнүүддээ энэ мэт бодит бус мэдээллээр дарамт учруулахгүй байна уу!. Бид ард иргэддээ мэдээллийг цаг тухайд нь шуурхай хүргэж байх болно хэмээжээ.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн