Чингэлтэй дүүргийн Засаг даргаар Н.Батсүмбэрэл тамга тэмдгээ булаалдан байж хэл амтай Засаг даргаар томилогдоод удаагүй байгаа. Хуучин Засаг дарга Ж.Эрдэнэбат, дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ нар нь үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан хэмээн шүүхэд хандчихаад байгаа.
Чоно борооноор гэгчлэн короногоор далимдуулан Н.Батсүмбэрэл нь дүүргийн Засаг даргын суудлаа албан ёсоор хуулийн дагуу баталгаажиж амжаагүй байгаа атлаа Чингэлтэй дүүрэгт хууль бус томилгоо хэдийнээ хийгээд эхэлчихжээ.
Тус дүүрэгт насаараа Онцгой байдалд ажилласан Тамгын газрын дарга Н.Дамцагдоржийг мэргэжлийн хүнийг онцгой үед “хөөж” явуулан, ажлаас нь чөлөөлсөн байгаа бол хуулийн хэлтсийн даргаа бас шинэчлэн сольжээ. Одоо хэлтсийн дарга нараа солих гэж байгаа ил, далд тухай яригдаж байна.
Өдөр бүр хуралдах нэрээр Чингэлтэй дүүрэгт халаа сэлгээ явуулж байгаагийн зэрэгцээ ажлаа мэдэхгүй байгаагийн нэг тод илрэл бол корона гарсан онцгой үед эмэгтэйчүүдийг ажлын бүтэн цагаар ажиллуулж байгаа явдал юм. Тус дүүргийн төрийн албан хаагчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг тэд халаа сэлгээ хийж байгаа болон дүүргийн удирдлагын түвшинд ажиллаж чадахгүй байгаад бухимдалтай байна.
Коронавирусийн халдвараас урьдчилсан сэргийлж, гэр бүлд халдвар тархахаас хамгаалж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгасан.
Корона гарсан онцгой үед дархлаагаа дэмжих тухай хаа сайгүй яригдаж байна. Гэтэл Чингэлтэй дүүрэгт ажлаасаа халагдах, өөрчлөгдөх айдас хүйдэс байхын зэрэгцээ улсын онцгой комиссын журам тус дүүрэгт хэрэгжихгүй байгаа нь чингэлтэйчүүдийг дархлаагүй болгож байна.