Германы Баварын хэрэглэгчдийн төвийн хоол судлаач Хайдрун Шуберт нойргүйдэлд оруулдаг хэдэн хүнсийг нэрлэжээ. Чихэр өвс нь ус-давсны тэнцвэржилтэд нөлөөлдөг, цусны даралтыг нэмэгдүүлдэг глицирризин агуулдаг болохоор тайван бус болгож, нойрсоход саад болдог байна.
Үүнээс гадна унтахынхаа өмнө түүхий ногоо идэх хэрэггүй. Учир нь хоол боловсруулах зам хоолоо шингээхийн тулд идэвхтэй ажиллаж, бие махбодь гүн нойрсож чадахааргүй болгодог.
Чили перец, цагаан гаа мөн тайван нойрсоход саад болно. Учир нь эдгээр хүнс нь бодисын солилцоог идэвхжүүлж, биеийн температурыг нэмэгдүүлдэг болохоор бие махбодыг цовоо сэргэлэн болгочихдог.
Унтахынхаа өмнө цай, кофе, хар шоколад хэрэглэх нь ч тархины идэвхтэй үйл ажиллагаанд тустай. Нойрны асуудалтай бол 18:00, 20:00 цагаас хойш юм идэхгүй байхыг хоол судлаачид зөвлөж байна.