Шинэ коронавирусийн халдвар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор худал мэдээ, пост, жиргээгээр бусдыг турхирсан хүн бүрт зөрчил, эрүүгийн хуулиар хариуцлага тооцож байгаа гэдгийг Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Халдварын тохиолдол бүртгэгдсэн гэсэн мэдээлэл гарснаас хойш хүнсний зах, дэлгүүрүүдийг зогсоох гэж байна, шатахуун түгээх станцуудыг мөн зогсооно гэх мэт мэдээллийг цацах, түүнийг нь бусдад түгээх тохиолдлууд гарч байгаа юм.

Хүнсний худалдааны төвүүд болон шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гараагүй. Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар хүнс, ахуйгаас бусад захуудыг хаах талаар хэлэлцсэн ч эцсийн шийдвэр гараагүй байгаа билээ.

Коронавирустай холбоотой худал мэдээлэл өөрсдийн нийгмийн сүлжээгээр цацсан хоёр ч иргэн хуулийн хариуцлага хүлээж, хоёр сая төгрөгөөр торгуульсан. Тэд цагдаагийн байгууллагад өгсөн мэдээлэлдээ ямар нэгэн хар буруу санаа агуулаагүй, санамсаргүй хийсэн үйлдэл хэмээсэн юм.

Тиймээс иргэд баталгаатай, албаны эх сурвалжаас мэдээллийг хүлээн авч, түгээхийг зөвлөж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн