Өнөөдрийн байдлаар 2300 худалдааны төв, 865 хоол үйлдвэрлэлийн газруудад нийт 8257 албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүүжүүлэлтийн ажлыг хийгээд байгаа НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун хэллээ.
Мөн нийт 5631 аж ахуйн нэгжүүд, иргэдийн үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг түр зогсоолоо. Нийслэл хотод 945 баар 325 сүмд хяналт шалгалт хийн ажиллаад байна.
Хорио цээрийн дэглэмтэй энэ үед нийтдээ 70 гаруй байгууллагууд Засаг даргын захирамжийг удаа дараа зөрчсөн учраас тэдгээр газруудын тусгай зөвшөөрлүүдийг цуцлаад байна.