Ухань хотоос 31 иргэнээ авчирсан нисэх баг бүрэлдэхүүнийг урамшууллаа

2020-03-03 16:471min0
-03032020-1583222759-1620976794-89195608_2790210807694727_9151840675094855680_n

БНХАУ-ын Ухань хотод хорио цээрийн дэглэмд ороод байсан 31 иргэнээ хүсэлтийнх нь дагуу  Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр “МИАТ” ТӨХК-ийн  онгоцоор 2020 оны хоёрдугаар сарын 01-нд эх оронд нь авч ирсэн билээ.

Тэгвэл Зам, тээвэр хөгжлийн яамны сайд Б.Энх-Амгалан Коронавирусын халдварын голомт болох Ухань хотод хөл хорионд байсан иргэдээ эх оронд нь авч ирэх төр засгийн шийдвэрийг иргэний зориг гарган биелүүлсэн “МИАТ” ТӨХК-ийн Г.Баатарцогт даргатай нисэх баг бүрэлдэхүүнийг зам тээврийн салбарын шагналаар шагнаж урамшууллаа.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй