Өнөөдөр /2020.03.03/ 06:00 цагт Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хооронд болон аймаг сум, сум баг хоорондын замын хөдөлгөөнийг нээгээд байна. Өглөөний 06:00-09:00 цагийн байдлаар Арвайхээрээс зүүн чиглэлд 300 орчим тээврийн хэрэгсэл, 1350 гаруй иргэд замын хөдөлгөөнд зорчиж байна.
Аймгийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр байнгын болон хөдөлгөөнт хяналтаар 67 алба хаагч үүрэг гүйцэтгэж, хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна.
Энэхүү хяналт шалгалтын хүрээнд 450 км замын 20 цэгт буюу А0301, А0302, #Хархорин чиглэлийн А0601, А0602 авто замууд дээр 25 км тутамд замын хяналтын байнгын цэг, 50 км тутамд замын хөдөлгөөнт хяналт болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цэг, 100 км тутамд Онцгой байдлын газрын эрэн хайх, #аврах салбар байрлаж, яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэн урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж, зурагт хуудас 10000 ширхэгийг хэвлэн иргэдэд тараан ажиллаж байна.
Иймд зам нээгдэж байгаатай холбогдуулан хяналт шалгалтыг эрчимжүүлэх тул жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрмийн дагуу оролцож, халтиргаа гулгаатай авто замаар хурдыг тохируулж, өөрийн болон зорчигчийн аюулгүй байдлыг хангаж оролцохыг сэрэмжлүүлж байна.
Замын хөдөлгөөний дүрэм бол амьдралын дүрэм
Аюулгүй иргэн-Амар тайван амьдралын төлөө хамтдаа
Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газар