Орон нутгийн авто замд таван км дутамд тээврийн хэрэгслийн хурдыг хэмжиж байна

2020-03-03 08:44
1hurd hemjigch

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр өглөөний 06:00 цаг хот хоорондын хөдөлгөөнийг нээлээ.

Үүнтэй холбогдуулан улсын болон орон нутгийн автозамын чиглэлийн дагуу 98 пост ажиллаж буй бөгөөд таван км дутамд хурд хэмжигчээр тээврийн хэрэгслийн хурдыг хэмжиж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Зам дээр халтиргаа гулгаа үүссэн тул хурдаа тохируулж зорчин, гүйцэд түрүүлэхгүй байх, бага насны хүүхдийг зориулалтын зэргийг мөн зөвлөлөө.

07:10 цагийн орчимд Налайхын постоор 105 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн бол 110 гаруй автомашин хотоос гарсан байна. Хотоос гарч буй болон орж байгаа тээврийн хэрэгслээр зорчигчдоос асуумж авч, биеийн халууныг хянаж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй