Маргааш буюу гуравдугаар сарын 3-ны өдрөөс хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээх бөгөөд хяналтын цэгүүдээр нэвтэрч буй иргэн бүрийн халууныг үзэх аж.
Хөдөлгөөнийг нээснээр зөвхөн нийслэлд гэхэд 40 мянган хүн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл орж ирэх тооцоог холбогдох албаныхан танилцуулсан бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн газраас нийслэл болон орон нутгийн хяналтын цэгүүдээр орж ирж буй зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “ЗОРЧИГЧИЙН АСУУМЖИЙН ХУУДАС”-аар асуумж авах юм.
Уг асуумж нь таны овог нэр, хаанаас хаана очих, сүүлийн 14 хоногт хаагуур ямар хугацаанд аялсан зэрэг арав гаруй асуултаас бүрдэнэ.
Иймд зорчигч та иргэний үүргээ ухамсарлан төрийн албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэн шинэ төрлийн коронавирүсийн халдвараас хамтдаа сэргийлэхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас уриалж байна.