БНХАУ-д бүртгэгдсэн шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас ард иргэдийг амьсгалын замын халдвараас сэргийлэх дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.
1. Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх ;
2. Амны хаалт тогтмол хэрэглэх;
3. Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх;
4. Бохир гараа нүд, хамар, амандаа хүргэхгүй байх;
5. Ханиаж найтах үедээ бусдад халдвар тараахаас сэргийлэх, амны алчуур хэрэглэх, шууны дотор тал руу ханиаж найтаах;
6. Амьсгалын замын халдвартай хүн гэртээ байж, бусдад халдвар тараахгүй байх;
7. Хүүхдийг уушгины хатгаа, улаанбурхан зэрэг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах;
8. Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байхыг зөвлөж байна.