Тэтгэврийг гуравдугаар сарын 03-нд олгохоор болжээ
2020-02-29 10:551min

Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбоотойгоор иргэдийн дотоодод зорчих хөдөлгөөнийг түр зогсоосонтой холбоотойгоор тэтгэврийг гуравдугаар сарын 03-нд олгохоор болжээ. Үүний зэрэгцээ, шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс тэтгэвэр авагчдыг банкны салбарт ачаалал үүсгэлгүй аль болох тэтгэврээ картаар авахыг зөвлөж байна.
Үүний зэрэгцээ, тэтгэвэр авагчдыг олноор цуглуулахгүй байх, тэдний эрүүл мэндийг хамгаалах зорилгоор тэтгэврийн төрөл, тэтгэвэр авагчийн харьяаллаар хуваарилан олгохоор болжээ.