Люксембургт гуравдугаар сарын 1-нээс эхлэн нийтийн тээвэр үнэгүй болно. Ингэснээр, тус улс дэлхий дээр нийтийн тээвэр нь үнэгүй анхны улс болж байгаа юм.
С 1 марта в Люксембурге общественный транспорт станет бесплатным. Таким образом, страна станет первой в мире с бесплатным транспортом.
Тус улсын Шадар сайд Франсуа Бауш тээврийн салбарын томоохон стратегийн чухал хэсэг нь энэ гэж мэдэгдсэн аж. Нийтийн тээврээр үнэгүй зорчихын тулд ердөө л өөрийгөө нотолсон бичиг баримттай байхад хангалттай.
Нийтийн тээвэр үнэгүй болсноор иргэд хувийн машин унах нь багасч, түгжрэл, агаарт цацах хортой хаягдал тэр хэрээр багасна гэж үзэж байна. Люксембургт өдөр бүр 200 мянга орчим хүн хөрш улсуудаас нь ажилдаа ирдэг гэнэ.
Өдгөө Люксембургийн нийтийн тээвэр улсаас 90%-ийн татаас авдаг. Харин үнэ төлбөргүй болгосноор жил бүр нэмж 40 сая еврог улсын төсвөөс зарцуулна. Гэхдээ зарим төрлийн тээврийн хэрэгсэл үнэтэй хэвээр байна. Үүнд хил дамнасан чиглэл, нэгдүгээр зэрэглэлийн вагон орж байна.