Өмнөговь аймгийн Булган сумын Дэн багийн “Талай” гэдэг газарт /сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ тус багийн харьяат малчин О/37 настай, эмэгтэй/ 02.26-ны өдрийн 18:00 цагийн орчим гэрийнхэнтэйгээ маргалдаад гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг 02.27-ны өдрийн 00:50 цагт хүлээн авсан.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын 5 ажилтан, 1 автомашин, ар гэрийн 8 иргэн, 6 мотоцикл, нийт 13 хүн, 7 техник хэрэгсэлтэй 02.27-ны өдрийн 01:25 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 09:45 цагт гэрээс нь урд зүгт 40 км-т тус багийн “Дэн” гэдэг газраас эсэн мэнд олсон тухай мэдээллийг 02.27-ны өдрийн 10:00 цагт иргэн Б аймгийн Онцгой байдлын газарт ирүүллээ.
Онцгой байдлын ерөнхий газар