Урд хөршийн Ухань хотоос анхлан дэгдэж, дэлхийн 37 оронд тархан, энэ сарын 28-ны байдлаар 83 мянган хүнд халдварлаж, 2858 хүний амь насыг авч одсон шинэ коронавирусын халдвараас сэргийлэх ажил Монгол Улсад үргэлжлэн явагдаж байна.
БНХАУ-тай хил залгаа орны хувьд Монгол Улсыг эрсдлийн бүс хэмээн ДЭМБ болон бусад улс орнууд анхааруулга өгсөөр байгаа. Монголын Засгийн газар Иргэдийн эрүүл мэндийг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх ажиллагааг өндөр хэмжээнд зохион байгуулж, уламжлалт Цагаан сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх өдрүүдэд хот, хөдөөг холбосон автозам, төмөр зам, агаарын хилийг хаасан. Хориг арга хэмжээ одоо ч үргэлжилж байна.
Сар шинийн өдрүүдээр иргэд олон нийт мэргэжлийн байгууллагуудаас шинэ мэдээ хүлээж, интернэт орчин завгүй өнжсөн гэхэд болно.
Энэ өдрүүдэд Монголын сайтуудаас хамгийн их хандалт авч, хамгийн шэйрлэгдсэн мэдээгээр UPDOWN.MN сайтын “У.Хүрэлсүх: Хүнсний хэрэглээгээ 100 хувь дотоодоосоо хангадаг болно” гарчигтай мэдээ тодорч эхэллээ.
Энэхүү мэдээ анх 2019 оны 11 сарын 12-нд сайтад байршсан бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Сүхбаатар, Дорнод аймагт ажиллахдаа хэлсэн “Хөдөө аж ахуйн салбарыг цогцоор нь хөгжүүлэхэд анхаарч, экспортлогч болгох бодлого хэрэгжүүлнэ. Хүсний хэрэглээгээ 100 хувь дотоодоосоо хангаж, атрын аяныг хэрэгжүүлнэ” гэсэн бодлого багтсан байгаа юм.
Коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор Монгол Улс импортын бүтээгдэхүүний ихэнх хувийг худалдан авдаг БНХАУ-тай холбогддог хилийн боомтууд дээрээ тодорхой хоригуудыг тавьсан байгаа. Коронавирусын дэгдэлт хүрээгээ тэлж эхлэх үеэр иргэдийн ихэнх нь үйл явдлыг түгшин хүлээн авч, их хэмжээгээр хүнс нөөцөлж байсан юм.
Аажмаар энэ сандрал, тэвдэлт багссан бөгөөд Сар шинийн өдрүүдээр иргэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн намар мэдэгдсэн үгэнд ихээхэн найдлага тавьж, олноор нь шэйрлэж эхлэх шиг боллоо. Өнөөдрийн байдлаар уг мэдээ 56.000 шэйр, 380 гаруй мянган уншилттай тэргүүлж эхэллээ.
Мэдээг дор бүрэн эхээр хүргэе.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар, Дорнод аймаг ажиллалаа. Дорнод аймгйин иргэд хөдөө аж ахуй салбарын хөгжлийг дэмжиж, мал аж ахуйг сэргээх, малыг эрүүлжүүлэх тал дээр анхаарч, хүүхэд залуучуудын боловсрол, хүмүүжилд дорвитой шинэчлэлт хийж, уул уурхайн салбарыг цэгцлэх бодлогоо эрчимжүүлэхийг хүсчээ.
Ерөнхий сайд “Хөдөө аж ахуйн салбарыг цогцоор нь хөгжүүлэхэд анхаарч, экспортлогч болгох бодлого хэрэгжүүлнэ. Хүсний хэрэглээгээ 100 хувь дотоодоосоо хангаж, атрын аяныг хэрэгжүүлнэ. Байгалийн баялгийн тэгш хувиарлалтад анхаарч, боловсруулах үйлдвэрүүдийг шинээр байгуулж, газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтаа үргэлжүүлэхэд төрийн залгамж халаа, тогтвортой үйл ажиллагаа чухал. Ажилгүйдээл ядуурлыг бууруулахад орон нутгийн удирдлагууд оновчтой бодлго хэрэгжүүлэх нь зүйтэй. Иргэд олон нийтийн шүүмжлэлийг хүлээн авч, алдаагаа засч явах нь зүйтэй” гэсэн байна.
Монгол Улсын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн ба дотоодын зах зээлээс хангадаг хувь
-Малын мах-100%
-Гурил-100%
-Төмс-100%
– Гурилан бүтээгдэхүүний-64.4%
– Сүү, сүүн бүтээгдэхүүний-53.1%
– Хүнсний ногооны-51.7%
– Өндөг-43.1%
– Ургамлын тосны-15.5%
– Шувууны махны-9.6%
– Жимс жимсгэнийн-3.5% Загасны махны-2.6%
2 comments
Мах гурилаа ч яахав дотоодоос хангаж дөнгөнө. Харин элсэн чихэр, цагаан будаа, ургамлын тосны хэрэглээг яаж дотоодоос хангах вэ
Чихрийн манжин л тариалах байхдаа.