Ерөнхийлөгч Х.Баттулга урд хөршид айлчилж, цаг үеийн асуудлаар дарга нартай нь уулзана

2020-02-27 11:54
unnamed (4)

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д айлчилна. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөж байна.

Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болох юм.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй