Өчигдөрийн Онцгой комиссын хурлаас спирт, архины үйлдвэрүүдийн түүхий эдийг архи биш ариутгалын бодис руу шилжүүлэх тухай шийдвэр гарсан талаар Засгийн газрын хэвлэлийн албаны дарга твиттер хуудсаараа мэдээллээ.
Халдваргүйтгэл хийх ариутгалын бодисны тасалдал үүсээд байгаа нөхцөлд ийнхүү шийдвэр гаргаснаар ариутгалын бодисын импортын тасалдлыг нөхөх юм байна. Мөн БНСУ-аас эмч, мэргэжилтнүүдийн хамгаалалтын хувцсыг авахаар төлөвлөж байгаа аж.