Газрын тосны үнэ унажээ

2020-02-27 10:08
12-1

Энэ оны дөрөвдүгээр сард нийлүүлэх Brent маркийн газрын тосны үнэ 2.83 хувиар буурч, нэг баррель нефть 52.72 доллар болсон тухай ТАСС мэдээлэв. Хамгийн сүүлд нефтийн үнэ 2019 оны 1-р сарын 2-нд баррель нь 55 доллар болж буурч байв.

Тэгвэл WTI маркийн газрын тосны үнэ 2.32 хувиар буурч баррель нь 48.74 доллар болжээ. БНХАУ-аас гадна коронавирусийн хурдацтай дэгдэлт хурдацтай тархаж байгаа нь газрын тосны үнэд нөлөөлж эхэлжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй