ХӨСҮТ-өөс ойрын хугацаанд тусгаарлагдсан тохиолдлуудын шинжилгээний хариуны талаар мэдээлэл өглөө.
Хоёрдугаар сарын 21-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2 тохиолдлын хариу сөрөг буюу шинэ коронавирус илрээгүй,
Гашуунсухайт боомтод тусгаарлагдсан 12 хүний давтан шинжилгээний хариу мөн сөрөг гарсан. Хяналтын хугацаа дуусаж байгаа
Хоёрдугаар сарын 22-нд ХӨСҮТ-д зургаан тохиолдол тусгаарлагдсан. Шинжилгээний хариу маргааш гарна гэж ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлсэн бөгөөд
Монголчуудын уламжлалт Цагаан сарын өдрүүдэд эхэлж байна. Хөдөлгөөнийг тусгаарласан шийдвэрүүд онож гарсан, үүнийг иргэд биелүүлэх шаардлагатай. Өөрийгөө хамгаална гэдэг нь гэр бүлээ хамгаална гэсэн үг тул гаргасан зөвлөмжүүдийг биелүүлээрэй.
Хариуцлагатай, сонор сэрэмжтэй байх үе одоо ид эхэлж байна. Өчигдрийн байдлаар хөл хөдөлгөөн ихтэй байсынг иргэд шүүмжилж байсан. Шийдвэрүүд гарсан байтал хөл хөдөлгөөн ихтэй байх нь хохирол авчирна. Нэг хүний аюул улс оронд ямар их хөнөөл тарж байгаагаас харж байгаа байх. Баяраа голлож биш, хариуцлагатай үеэ голлох хэрэгтэй байна” хэмээлээ