Сирид Ерөнхийлөгчийн нисэх хүчин Хомс мужид цохилт өгчээ

2017-05-18 14:131min0
сири

Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн нисэх хүчнийхэн Сирийн сөрөг хүчний хяналтад байдаг Хомс мужийн Хула дүүрэгт цохилт үзүүлсэн тухай Анадолу агентлаг мэдээлжээ.

“Дүүрэгт агаар, газраас зэрэг тулаан хийсэн. Орон сууцны барилгуудад ноцтой хохирол учруулсан” гэжээ. Орон сууцны барилгад 16 ширхэг вакуум бөмбөг хаясны улмаас оршин суугч нэг эмэгтэй амиа алдаж, эмэгтэйчүүд, хүүхдүүд нийлсэн нэлээд хэдэн хүн гэмтэж бэртжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй