2020-02-20 15:541min00

Ямар өвчнийг ядуусынх, баячуудынх гэдэг вэ?

uvchin1111

Хүн амын хөрөнгө чинээ тухайн иргэдийн өвчлөлд ч нөлөөлдөг байна. Жишээ нь гэхэд Өмнөд Африкт хамгийн их тархсан өвчин Канадад бараг байдаггүй байхад Канадад байдаг өвчин Африкт байдаггүй байх жишээтэй. Эндээс л ядуусын өвчин, баячуудын өвчин гэх нэр томъёо гарч иржээ.

Ядуусын өвчний тоонд: ХДХВ, гэдэсний халдварт өвчин, хумхаа, сүрьеэ, уушгины хатгалгаа орно.

Баячуудын өвчний тоонд: Хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчлөл, зөнөгрөл өвчин орно.

Мэдээж ХДХВ-тэй бүх хүн ядуу, чихрийн шижинтэй бүх хүнийг баян гэж ойлгож болохгүй. Баян, ядуу гэж ангилдаг гол шалгуурт нь хүнс тэжээл, амьдралын хэв маяг ордог байна.

Э.МАРТ

Эх сурвалж: panorama.pub