Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2020 оны 1 дүгээр сард 209.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 17.5 (9.1хувь) тэрбум төгрөг, зарлага 204.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 25.3 (14.2хувь) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.
Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 17.5 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 17.3 (12.1хувь) тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 2.7 (26.8хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Үндэсний статистикийн хороо