Литва улсын иргэд архины хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг тухай өнгөрсөн жилийн судалгаа баталж байна. Энэхүү судалгааг ДЭМБ-ын төлөөлөгч Гауден Галеа мягмар гарагт Вильнюст болсон уулзалтын үеэр танилцуулжээ.

Литва улс өнгөрсөн онд нэг иргэн нь дунджаар 16 литр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна. Харин хоёрдугаарт Беларусь 15 литрийн хэрэглээтэйгээр бичигджээ. Тэгвэл гуравдугаарт Латви 13 литрээр, дөрөвт Орос, Польш 12 литр гаруйн хэрэглээгээр тэнцүү орсон аж.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн