Хятадын төв хэсгийн Хубэй мужид шинэ коронавирусээр халдварласан хүний тоо 61600 давж, 1921 хүн нас барсан бол 9128 хүн эдгэрчээ. Энэ тухай тус улсын Эрүүл ахуй, эрүүл мэндийн хороо мэдэгджээ.
Өнгөрсөн мягмар гарагийн өглөө халдварласан хүний тоо 59900 давж, 7862 хүн эдгэрсэн тухай мэдээлсэн юм. Сүүлд мэдээлснээр, Хубэй мужид нас баралтын түвшин 3.11 орчим хувьтай байгаа аж.
Мэдэгдэлд дурдсанаар, өвчний дэгдэлтийн гол эх үүсвэр хэмээн тооцогдож буй Хубэй мужийн засаг захиргааны төв Ухань хотод коронавирусээр халдварласан хүний тоо 44400 давсан байна. Халдварын тоогоор Сяогань болон Хуанган хоёр болон гуравдугаар жагсаж байна.
Монцамэ