2020-02-18 11:051min00

Таны бэлэглэсэн нэг удаагийн цус гурван хүний амь насыг аварна

40891e8d780679a5f51c1b0c908e00bcc62441de

Коронавируний халдвараас сэргийлж Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна. Эмнэлгүүдэд цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ, шаардлага ч хэвийн хэмжээнээсээ буурахгүй байгаа аж. Ийм онцгой нөхцөл байдал үүссэн үед Цусны албаны үйл ажиллагааг дэмжиж, цусаа бэлэглэх сайн санааны үйлст байгууллага, хамт олноороо идэвхтэй хамрагдахыг нийт төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэд, идэвхтэн доноруудад уриалж байна.

Сар шинийн баярыг энэ удаад тэмдэглэхгүй байх захирамжийг төрийн шийдвэр гаргах түвшинд гаргаад байгаа нь цусаа бэлэглэх сонирхолтой хэн бүхэнд идэвхжих боломжтой цаг хугацаа юм. Таны бэлэглэсэн нэг удаагийн цус гурван хүний амь насыг аварна.