Дорноговь аймгийн нутгаар энэ сарын 13-14-нд хүчтэй цасан шуурга болж хоёр иргэн сураггүй алга болжээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сулин багийн иргэн Д.Наран, Б.Галбадрах нар энэ сарын 13-нд цаг агаар муудаж, цасан шуурга шуурах үеэр тус тусын малаа эргүүлэхээр гэрээсээ гараад сураггүй алга болсон талаарх мэдээллийг Хилийн 0168 дугаар ангийн удирдлага авч эрлийн ажиллагаанд хамтарсан байна.
Ийн тус ангийн хилийн албаны тасгийн дарга, хошууч Д.Доржпалам ахлагчтай бүлэг энэ сарын 15-ны өдрийн 09:45 цагт иргэн Д.Наранг Хатанбулаг сумын Сулин багийн нутаг Талын худаг нэртэй газраас бээрсэн байдалтай байхад нь олж анхны тусламж үзүүлжээ.
Мөн хилийн 0171 дүгээр салбарын хилчин, дэд түрүүч Л.Сэдэд, байлдагч Б.Пүрэвдорж нар 15-ны өдрийн 16:00 цагт Сулин багийн Эрдэнэдалай гэдэг газраас иргэн Б.Галбадрахыг айлын эзэнгүй хоосон гэрт хоол хүнсгүй, бээрсэн байдалтай байхад нь олж, анхны тусламж үзүүлэн шаардлагатай бусад арга хэмжээг авчээ. Ийн