2020-02-15 11:271min00

Ухань хотоос ирсэн иргэдийг өнөөдөр эмнэлгээс гаргалаа

HSUT_20200209180456

ХӨСҮТ-д 14 хоног тусгаарласан иргэдээс шинэ коронавирусын ямар нэг шинж тэмдэг болон халдвар илрээгүй байна. 31 иргэнийг оношлуураар оношилсон аж. Хариу нь бүгд сөрөг буюу халдваргүй гарчээ. Мөн эдгээр иргэдэд үйлчилгээ үзүүлсэн эмч, сувилагч нар болон бусад эмнэлгийн ажилтнуудад давхар шинжилгээ, оношилгоо хийсэн байна. Ямар нэг шинж тэмдэг илрээгүйг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Ухань хотоос ирсэн иргэдийн хувьд 14 хоног ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Одоо дахин 14 хоног гэрээсээ гарахгүйгээр байнгын эмчийн хяналтад байх юм.

Н.БАТАА

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй