Корона вирусийн халдварын улмаас БНХАУ-д өнгөрсөн лхагва гаригт 242 хүн нас баржээ. Энэ нь вирусийн тархалт эхэлснээс хойших хамгийн өндөр эрсдэл боллоо. Сүүлийн хэд хоногт шинээр халдвар авсан хүний тоо багасч байгаа гэсэн мэдээлэл гарч буй ч нас барсан хүний тоо тасралтгүй өсч байна. Ням гаригт 96 хүн амиа алдсан бол даваа гаригт анх удаа 100 гаруй иргэн өөд болсон юм.
Харин өчигдөр ийнхүү 242 хүн нас барж, шинээр халдвар авсан хүний тоо ч 14840-өөр огцом нэмэгдлээ. Нөхцөл байдал ийн хүндэрсэнтэй холбоотойгоор Хубей мужийн захиргаа, эрүүл мэндийн байгууллага оношлогоог илүү өргөн хүрээтэй явуулах шийдвэр гаргажээ.
Одоогоор БНХАУ-д нас барсан хүний тоо 1350 болж, халдвартай нь оношлогдсон тохиолдол 60 гаруй мянгад хүрээд байна. ДЭМБ вирусийн тархалтыг хязгаарласан гэж хэлэхэд эрт байна гэсэн мэдэгдэл хийжээ.