Монголын Хөрөнгийн биржийн сүүлийн мэдээллээр  I, II, III ангиллын 28 ХК-ийн 245.040.365 төгрөгийн үнийн дүн бүхий 493.122 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

Хөрөнгийн биржийн мэдээлснээр  “Монгол Даатгал” (CHE+15.00%) болон “Гермес центр” ХК (HRM+7.14%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Ариг гал” (EER-12.96%) болон “Хөвсгөл алтан дуулга” ХК (ADU-6.62%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“TOP 20” индекс 0.09 хувиар өсөж, 18883.25 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,688,736,781,378.22 төгрөг болсон байна

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн