Салхитын мөнгөний ордтой нэр холбогдоод байгаа шүүгчдийн асуудал нийгэмд нэлээн дуулиан тариад байгаа юм. Анх энэ хэрэгт 17 шүүгч нэр холбогдож, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгав. Энэ хугацаанд 7 шүүгчийнх нь бүрэн эрхийг буцаан сэргээсэн нь энэ хэрэгт холбогдолгүй гэдгийг илэрхийлж буй.
“Салхитын мөнгөний орд”-ын тусгай зөвшөөрлийн маргааныг хэлэлцэхдээ хэргийн оролцогчдоос хахууль авсан гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 21-нд хийхээр товложээ.
Уг хэрэгт Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг Хахууль өгсөн үйлдэлд Б.Мөнгөншагай, Г.Жаргалан, Зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир зэрэг хүнийг буруутган Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22,4, 22.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд шилжүүлээд байна.
Хээл хахуулийн хэрэгт холбогдсон ч хил давж явсан шүүгч Ц.Амарсайхын болон садангийнхаа дүүгийн гуйснаар хуурамч дүгнэлт гаргасан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан тушаалтны хахуулийн үйлдлийг тусгаарлан шийдвэрлүүлэхээр болсон байна.
Гэвч ШШҮХ-д эрх бүхий албан тушаал хашиаж байсан дэд хурандаад холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэлгүй янз бүрийн аргаар буцаасаар өдгөө бусад холбогдогчийнх нь үйлдэлтэй нэгтгэн шийдвэрлэж болзошгүй байгаа аж.
Б.ИРЭЭДҮЙ