Монголын 3×3 шигшээ баг олимпод бэлтгэж буй шилдэг багуудын тэмцээнд өрсөлдөнө

2020-02-08 11:39
3e158a8150d584d9c0c01b0408b30301_x3

Сагсан бөмбөгийн 3×3 төрлийн олимпын эрх авахын төлөө бэлтгэж буй топ зургаан багийн тэмцээн энэ сарын эхээр Серби улсын Суботица хотод болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус тэмцээнд Монголын багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, А.Ананд, А.Гансүх нар тоглож, Г.Цэнгүүнбаяр, Э.Дөлгөөн нар өнжөөд байсан юм.

Тэгвэл олимпод бэлтгэж буй шилдэг багуудын олон улсын нөхөрсөг тэмцээн энэ сарын 8-9-нд Словенид болно. Тус тэмцээнд өрсөлдөх манай улсын багийн бүрэлдэхүүнд Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр, А.Гансүх, Д.Дэлгэрням нар тоглох юм байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй