Тавь гаруй тооны адуу хулгайлсан гэмт этгээдүүд баригджээ

Мал хулгайлах гэмт хэргийн талаар иргэнээс ирүүлсэн мэдээллийг аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шалгажээ.
Шалгалтаар 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хайрхан сумын Жарантай багийн нутаг Бухтын гол гэх газраас иргэн Ж-ийн 59 тооны адууг Батцэнгэл сумын харьяат иргэн О, Цэнхэр сумын харьяат иргэн Б нар нь хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болохыг илрүүлжээ. Хэргийг шалгаж байна.