Хэрвээ та Хятадаас өөр газарт амьдарч байгаа бол шинэ төрлийн коронавирусээр өвчлөх эрсдэл тийм ч их биш гэсэн үг. Өөрөөх хэлбэл Хубэйд очоогүй, өвчтөнтэй ойр хавьтаагүй л бол өвдөх магадлал бага. Мэдээж нэг хүнээс нөгөө рүү тархсаар халдвар авах боломжтой ч энэ вирусээс илүү энгийн томуу, томуу төст өвчин хамгийн аюултай гэдгийг мэдэх үү?
Томуу, томуу төст өвчнөөр АНУ-д зөвхөн энэ улиралд 15 сая хүн өвчилжээ. Тэдний 150 000 гаруй нь эмнэлэгт хэвтэж, 8000 нь нас барсан гэнэ. Үүнээс доор үзүүлэлтийг танилцуулбал өнгөрсөн жил томуу, томуу төст өвчнөөс болж 34 000 америк нас барсан бол жилд дунджаар 12000-61000 хүн нас бардаг байна.
Тэгвэл энэ өвчнөөс хамгаалах хамгийн сайн арга бол вакцинжуулалт. Үүнээс гадна гараа сайн савандаж, халуун бүлээн усаар 20-иос доошгүй секунд угаах нь өвчнөөс сэргийлэх хамгийн сайн арга. Гар бол вирус дамжуулах гол зам. Бид үргэлж л гараараа ямар нэгэн гадаргууд хүрч, хаалга онгойлгодог шүү дээ.
Вирусууд мөн агаар дуслын замаар дамжина. Шинэ төрлийн коронавирусын талаар судлагдаагүй олон зүйл байгаа ч амьсгалын замын бүхий л хурц халдварууд ижил замаар дамждагийг санаарай. Тиймээс ч бид хүүхдүүддээ ханиаж, найтаахдаа ам хамраа дарж байхыг сургах нь зүйтэй.
Эх сурвалж: lifter.com